Очир нь бат бөхийн бэлгэдэл юм. Бурханы шашинд очрыг түлэгддэггүй, тасардаггүй, хэмхэрдэггүй, хагарч бутарч үл болох чанар лугаа барилдуулан хоосон чанарын бэлгэдэл утган дор таалж бүтээжээ. Очирын тэг дундах бөөрөнхий нь Очирдарь бурхныг илэрхийлэх ба арга билгийн “арга”, эцэг эхийн “эцэг”-ийг төлөөлж оршино. Энэхүү арга билгийг бүтэн болгохын тулд очиртой хамт хонхыг байлгах ба хонхонд дүрслэгдэх хүний царайн дүрслэлийг “эх” хэмээн үздэг. Монгол дархадын ур ухаанаа шингээн бүтээсэн үнэт эдлэлийг таны гарт.
Металл: 916 сорьцтой, Монгол алтан эдлэл