Онлайнаар зээлээ судлуулаад хүссэн эдлэлээ аваарай
7010-8118
hera@imn.mn
Салбарын байршил
main logologo
cody

Хадгалсан

Ээмэг
Бөгж
Хүзүүний зүүлт
Бугуйвч
ХямдралБэлгийн карт

Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

searchcody

Нууцлалын бодлого

Нүүр
Бүх бараа
Хайх
Бүртгэл

Footer

footer-logo

Тусламж

  • Түгээмэл асуулт хариулт
  • Үнэт эдлэлийн хэмжээ авах хөтөч
  • Хүргэлтийн нөхцөл

Мэдээлэл

  • Бидний тухай
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого

Хаяг, Байршил:

  • Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ялалт Плаза /Нисдэг машины хажууд/ 3 давхарт "HERA" Үнэт эдлэлийн дэлгүүр.
  • Дэлгүүрийн цагийн хуваарь:

  • Даваа-Баасан- 10:00 - 19:00 Амралтын өдөр 11:00-18:00

Холбогдох цахим хаяг:

  • hera@imn.mn

Холбогдох утасны дугаар:

  • 7010-8118

Холбоосууд

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Cody LLC

Нэг. Ерөнхий мэдээлэл, Мэдээлэл цуглуулах

“www.herashop.mn” цахим худалдааны систем (цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч”/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

 

ü  Хаяггийн мэдээлэл буруу оруулах, дутуу байх, захиалга хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг захиалагчаас шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд "HERA" хариуцлага хүлээхгүй.

ü  Энэ тохиолдолд та https://www.facebook.com/Herajewellerymn  пэйж хуудсаар мессэж илгээх, 7010-8118 утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл hera@imn.mn  хаягаар имэйл илгээнэ үү.

ü  Хэрэглэгч гэдэг нь www.herashop.mn вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

ü  Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

ü  Хэрэглэгч хувийн мэдээллээ өөрийн хүсэлтээр оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.

ü  Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.

ü  Хэрэглэгч Facebook хаягаараа www.herashop.mn худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Facebook–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, төрсөн огноо, хүйс гэх мэт) Хэрэглэгч өөрөө олон нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.

 

Хоёр. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл

Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “HERA”  нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

 

ü  Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт.

ü  Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх

ü  Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх

ü  Техникийн засвар хийх

ü  Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт)

ü  Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус ашиглана.

 

Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх

“HERA” нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах

ü  “HERA” нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

ü  Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “HERA” хариуцахгүй болно. “HERA” нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

Тав. Хэрэглэгч мэдээллээ удирдах

ü  Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.

ü  Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.

ü  Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.

ü  Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд hera@imn.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 5 хоногийн дотор www.herashop.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.

Зургаа. Нууцлалын бодлогын шинэчлэлт

ü  “HERA” нь нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.herashop.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.

ü  Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.