Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөл
1. www.herashop.mn нь HERA-гийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
ü “Цахим худалдааны систем” гэж албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас (www.herashop.mn)-г (цаашид “HERA” гэх)
ü “Хэрэглэгч” гэж www.herashop.mn сайтын үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “www.herashop.mn”-г хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг
ü “Албан ёсны гэрээт борлуулагч” гэж бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг
ü “Цахим гарын үсэг” гэж хэрэглэгчийн танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
4. Хэрэглэгч нь “HERA”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр хэрэглэгчийн зөвшөөрсөн тооцно.
5. Хэрэв хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах бүрэн эрхтэй. Татгалзсан тохиолдолд “www.herashop.mn”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй гэдгийг анхаарна уу.
6. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд HERA, цаашид "Борлуулагч" гэх болон худалдан авагч, цаашид "Хэрэглэгч" гэх нар, цаашид “Талууд” гэх хамтран хяналт тавина.
7. “www.herashop.mn” нь худалдааны тэмдэгт нь HERA-гийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр , загварыг хуулах , олшруулах , дуурайх , өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
8. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “HERA”-ийн нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “HERA”-с Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2. “HERA”-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, нэвтрэх боломжтой.
3. “HERA”-д хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
4. Хэрэглэгч нь “HERA”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй.
5. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
6. Хэрэглэгч “HERA”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд https://www.facebook.com/Herajewellerymn пэйж хуудаст хандан мессеж илгээх, hera@imn.mn цахим хаяг, үйлчилгээний төвийн 7010-8118 утсаар холбогдон санал хүсэлтээ илгээх боломжтой.
7. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
8. “HERA”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “HERA” хариуцна.
1. “HERA” цахим худалдааны систем нь 24 цагийн үйл ажиллагаатай, энэ хугацаанд захиалга хийж болно.
2. Сайтад байрлуулсан үнэ нь НӨАТ ороогүй үнэ болно.
3. Хэрэглэгч өөрийн сонгосон бараагаа захиалж төлбөрөө бүрэн шилжүүлсний дараа захиалга баталгаажна.
4. Тухайн өдрийн 16:00 цагаас хойш захиалга хийсэн тохиолдолд дараа өдрийн 09:00 цагаас эхлэн захиалга баталгаажиж хүргэлтийн хугацаа бодогдож эхэлнэ.
1.Хэрэглэгч “HERA” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
2. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр алхмуудаа хийж захиалгаа баталгаажуулах болон цуцлах үйлдлийг хийнэ.
4. “HERA” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн хүлээн авсанаар захиалга баталгаажна. “HERA”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Борлуулагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
6. Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд “HERA" ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
7. Цахим зээлээр худалдан авалт хийсэн хэрэглэгч захиалгаа өөрийн хүсэлтээр цуцлах нөхцөлд зээлийг судалсан үйл ажиллагаанд зарцуулагдсан зээлийн үйлчилгээний шимтгэлийг буцаан шилжүүлэх боломжгүй.
8. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн , гэмтэлтэй байсан тохиолдолд “HERA” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
9. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “HERA” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
1. “HERA” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
2. Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “HERA”-ээс мэдэгдэл илгээнэ.
3. Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-72 цагт, хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ.
4. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний захиалгын төлбөрийг цахим зээлийн үйлчилгээгээр төлөх нөхцөлд төлбөр баталгаажсан цагаас хойш 24-96 цагийн дотор захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэнэ.
5. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
Хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаяг руу имэйлээр илгээгдэнэ.
1. Та HERA-гийн хамтран ажилладаг Банк бус санхүүгийн байгууллага болон Pocket, Lend аппликейшнээр дамжуулан цахим зээлийн үйлчилгээнд хамрагдан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зээлээр худалдан авах боломжтой.
2. “HERA” дээрх аль ч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс зээлээр худалдан авах боломжтой бөгөөд онлайн зээлийн хүсэлт хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөх үүрэгтэй.
3. Та зээлийн төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү төлснөөр дараа дараагийн зээл авах эрх, боломж нэмэгдэх боломжтой. Харин зээлээ төлөөгүй тохиолдолд таны мэдээлэл Монгол Банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж дахин өөр банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болох эрсдэлтэйг анхаарна уу.
1. Таны захиалсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл байхгүй бол таны хүсэлтийн дагуу бараа бүтээгдэхүүнийг солиулах эсвэл төлсөн үнийн дүнг 100% буцаан олгох боломжтой.
2. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээн авсны дараагаар дараах тохиолдлуудад доорх нөхцөлийн дагуу буцаалт хийгдэнэ. Үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад тохиолдолд буцаалт хийх боломжгүй. Үүнд:
ü Захиалсан загвараас өөр бараа хүргэгдсэн
ü Хүлээн авах үед бараа гэмтэлтэй байх
3. Дээрх тохиолдолд 24 цагийн дотор 70108118 утсаар эсвэл Hera@imn.mn, эсвэл пэйж хуудасны чатаар мэдэгдсэнээр буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр дэлгүүрт авч ирнэ.
4. Буцаалттай холбоотойгоор доорх байдлаар төлбөрийн буцаалт хийгдэнэ.
ü 2-р заалтад заасан нөхцөлд төлбөрийг 100% буцаан олгоно.
ü Бусад шалтгаанаар HERA-гийн ажилтантай зөвшилцсөний үндсэн дээр талууд буцаах шийдвэр гаргасан тохиолдолд бусад нөхцөл байдлыг үндэслэн худалдан авалтын үнийн дүнгээс 5% хүртэл шимтгэлийг суутгана.
ü Захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж төлбөрийн буцаалт хийгдэж буй тохиолдол хүргэлт болон бусад HERA-гаас гарсан зардлыг төлбөрийн дүнгээс суутган авна.
5. Захиалсан бараа бүтээгдэхүүний хэмжээ томдсон болон багадсан тохиолдолд хүсэлт гаргаж тухайн барааны өөр загвараар солиулан авч болно. Энэ тохиолдолд зөрүү төлбөр төлөх,солих барааны бүрэн бүтэн байдлыг хангах, хүргэлтийн болон бусад төлбөрийг захиалагч бүрэн хариуцна.
6. Хэрэглэгчийн буцаалттай холбоотой төлсөн төлбөр нь ажлын 3 хоног дотор зөвхөн тухайн хэрэглэгчийн шилжүүлэг хийсэн данс руу нь буцаагдана.
1. Хэрэглэгч “HERA”-н үйл ажиллагааны талаар санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг https://www.facebook.com/Herajewellerymn пэйж хуудаст хандан мессеж илгээх, hera@imn.mn цахим хаяг, үйлчилгээний төвийн 7010-8118 утсаар холбогдон санал хүсэлтээ илгээх боломжтой.
2. Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу HERA-тэй шууд холбогдон гаргах бөгөөд “HERA”-гийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж,“HERA”-гийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгсэл, сошиалаар мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
3. Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “HERA” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.